Юрий Лужков шинэ ажилд оров

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Юрий Лужков шинэ ажилд оров

Юрий Лужков. Москвагийн захиргааны архивын гэрэл зураг

Нийслэлийн мэр асан Юрий Лужков Москвагийн олон улсын институтын Том хотуудын захиргааны факультетын декан болжээ. Лужковыг томилсон зарлигт түүний найз, өмнө нь Москвагийн мэр байсан одоо институтын ерөнхийлөгч Гавриил Попов гарын үсэг зурсан тухай МУМ-ын сайтад мэдээлсэн байна.

Аравдугаар сарын 5-нд Лужков шинэ ажилдаа анх удаа ирж ажлын өрөөндөө орж танилцжээ. Уг факультетыг Лужковын санаачлагаар анх 2002 онд байгуулсан ба тэр үед Москвагийн мэр уг институтын хүндэт профессор, факультетын шинжлэх ухааны удирдагч нь болж байлаа.

Аравдугаар сарын 1 хүртэл Холбооны зөвлөлд Москваг төлөөлөн суугаа Олег Толкачев факультетын декан байлаа. Москвагийн олон улсын их сургуулийг Зөвлөлтийн ерөнхийлөгч Михаил Горбачев ба АНУ-ын ерөнхийлөгч том Жорж Буш хоёр хамтарсан сургууль байгуулахаар тохиролцсоны дараа үндэслэсэн байна. Их сургууль байгуулах зарлигт  Борис Ельцин  1991 онд гарын үсгээ тавьжээ.

Өмнө нь ерөнхийлөгч Дмитрий Медведевын огцруулсан Юрий Лужков өөрийн хөдөлгөөнийг бий болгон улс төр хийнэ гэж мэдэгдсэн байв. Москвагийн шинэ мэр энэ сарын 9-нд “Нэгдмэл Орос” нам нэр дэвшүүлэгчдийг ерөнхийлөгчид танилцуулахад тодорхой болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж