Цагаан ордны дээвэрт нарны зай тавина

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Цагаан ордны дээвэрт нарны зай тавина

Цагаан ордон. Фото ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч нарын өргөөний дээвэрт нарны зай тавих гэж байгаа тухай Associated Press мэдээлэв. Нарны эрчим хүчийг ашиглах нарны зай ба ус халаагч ерөнхийлөгчийн өргөөний амьдардаг хэсэгт нь 2011 оны хавар гарч ирнэ.

Ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчийн өргөөнд ирснээсээ хойш нарны зай тавиулах боломжийг авч үзсэн гэж түүний төлөөлөгч хэлэв. Ерөнхийлөгч хүрээлэн буй орчны хамгаалалтад ихээхэн анхаарал тавьж байгаа ба Цагаан ордонд нарны эрчим хүчийг ашигласнаар ийм эрчим хүчний эх сурвалжийн найдвартайг өөрийн жишээгээр америкчуудад харуулах ажээ.

Обама нарны эрчим хүчийг Цагаан ордонд ашиглаж байгаа гурав дахь ерөнхийлөгч болох юм. Жимми Картерын үеэр 1970-аад оны сүүлчээр нарны эрчим хүчээр өргөөний баруун хэсгийн халаалтыг хийлгэж байжээ. Картерын зайг 1986 онд  задлан буулгасан байлаа.

Бага Жорж Бушийн үеэр Цагаан ордонд тавигдсан нарны зайн хүчээр байрны аж ахуйн байрнууд ба усан сангийн халаалтыг хийж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж