Химийн зэвсгийн 80 хувийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Химийн зэвсгийн 80 хувийг устгав

Химийн зэвсэг устгах үйлдвэр. Фото army.mil, архив

АНУ өөрийн химийн зэвсгийн 80 хувийг устгасан тухай зарлав гэж энэ мягмар гаригт АНУ-ын армийн химийн материалын агентлагийн мэдээнээс үндэслэн  Associated Press дамжуулжээ.
Агентлагийн тараасан мэдээгээр аравдугаар сарын 3 гэхэд бараг 24,5 мянган тонн хорт бодис ба 2,1 сая гаруй химийн цэнэгийг устгажээ.
Химийн зэвсгийг хориглосон олон улсын конвенцид АНУ нэгдсэн 1997 онд тэдний мэдэлд 31,5 мянган тонн байлдааны хорт бодис байв. 2012 он гэхэд АНУ химийн зэвсгийнхээ 90 хувийг 2021 он гэхэд химийн зэвсгээ бүрэн устгахаар төлөвлөжээ.
АНУ химийн зэвсгийг устгах үйл ажиллагаандаа 2012-2015 ба 2017-2018 онуудад хоёр удаа завсарлага хийнэ гэж өмнө мэдээлсэн байлаа. Тэр үеэр Пуэбло ба Блю-Грасс дахь химийн зэвсгийн агуулахын дэргэд химийн зэвсгийг устгах үйлдвэрүүдийг барих юм. Пуэблогийн агуулахын зэвсгийг 2017 онд, Блю-Грассийн агуулахын зэвсгийг 2021 онд бүрэн боловсруулан устгасан байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж