“Хүрэл тогоот 2010” бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Хүрэл тогоот 2010” бага хурал болно

Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зургаан салбар чиглэлээр жил бүр зохион явуулдаг байна. Энэ жилийн технологи, инновацийн чиглэлийн залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 09-ны өдөр “Нүхт цогцолбор”-т болох аж. Тус арга хэмжээнд 70 орчим гадаад дотоодын залуу судлаачид судалгааны ажлын бүтээлээ ирүүлээд байгаагийн дотор ОХУ-ын хэд хэдэн судлаачдын бүтээл багтжээ. Тухайлбал, эрчим хүч, уул уурхай, барилга, хүнсний үйлдвэрлэл, машин дизайн, нанотехнологи, инноваци, үйлдвэрлэлийн менежментийг сайжруулах зэрэг судалгааны ажлуудаа танилцуулах аж. Энэ удаагийн бага хурлаар 18 илтгэлийг тавьж хэлэлцүүлэх бөгөөд шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУ–ны сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудад нэр дэвших эрхтэй болох гэнэ.

 П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж