Хэрэглэгчийн байгууллагатай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн байгууллагатай хамтран ажиллана

Эрчим хүчний зохицуулах газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тарифын өөрчлөлтийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, эрчим хүч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад энэхүү санамж бичгийн зорилго орших юм байна. Хоёр байгууллага   эрчим хүчний салбар дахь өрсөлдөөнийг зохицуулах,  эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үнэ тарифыг хянах, зөвшөөрөл олгох, батлах; эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийг хянаж, зохицуулалт хийх; эрчим хүч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах; талуудын хуулинд заасан эрх үүргийн хүрээнд шаардлагатай мэдээ мэдээлэл солилцох, харилцан туршлагаасаа хуваалцах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ажил төрлийн уулзалт зохион байгуулах, хамтран хэрэглэгчдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг асуудлуудаар цаашид хамтарч ажиллахаар болсон байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж