“Намрын синдром” орон нутгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Намрын синдром” орон нутгийг зорилоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Намрын турш мансууралд автуулаад байгаа “ТВ Коктейль” хамтлагийн “Намрын синдром” инээдмийн кино хөдөө орон нутгийг зорилоо. Нийслэлийн үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа уг кино одоо ч кино театруудад эрэлттэй хэвээрээ байгаа юм. Жүжигчин Өөскө, Цоомоо, Аюуш гурав хөдөө, орон нутгийн үзэгчдийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн төвд 7, 8, 9-нд, Завхан аймгийн төвд  12, 13, 14-нд болон Архангай аймгийн төвд 17, 18, 19-нд “Намрын синдром” инээдмийн киногоо толилуулах нь ээ. Ийнхүү үзэгчдийг автуулан байгаа инээдмийн сондром энэ өвлийн турш  үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй юм.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж