Б.Амархүү киноныхоо нээлтэд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Б.Амархүү киноныхоо нээлтэд оролцохгүй

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Hero Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглосон билээ. Киноны нээлт энэ сарын 10-нд болох бөгөөд дуучин Б.Амархүү оролцохгүй байх гэнэ. Учир нь “Премьер Министр” хамтлаг Испанид тоглолтоо хийж байгаа юм. Иймд дуучин Б.Амархүү киноныхоо нээлтэд ирж амжихгүйд хүрчээ. Харин энэ сарын 21, 22, 23-нд болох хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцохоор эх орондоо ирэх юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж