Дөрвөн сумын малыг вакцинжуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Дөрвөн сумын малыг вакцинжуулж эхэллээ

Шүлхий өвчний тархалт буурахгүй байгаа нь малчдын сэтгэл зовоосон асуудал болоод байна. Тэдний хүлээж байгаа зүйл нь вакцин хэзээ ирэх. Тэгвэл хоёр дахь шатны вакцин урьд шөнө нийслэлд буусан даруйдаа Сүхбаатар аймаг руу ачигджээ.Тус аймагт 451 литр вакцин хуваарилагдаж, өнөөдөр баруун хойд талын 4 сумын малд хийж эхэллээ. Үүнд Баяндэлгэр суманд 88, Түвшинширээ суманд 205, Уулбаян суманд 88, Мөнххаан суманд үлдсэн 78 литр вакциныг хуваарилжээ. Дээрх сумдын хувьд манай аймагтай хил залгаа орших аймгуудтай ойр байдаг, харьцангуй эрүүл бүсийн гэдэг утгаар нь мал сүргийг нь эхэлж, вакцинд хамруулж байгаа юм. Баяндэлгэр сумын зөвхөн төл малд нь л хийх юм. Учир нь өмнө нь тус сумын мал сүрэг  хилийн дагуух гэдэг утгаар нь вакцинжуулсан байна. Дээрх сумдад хуваарилсан вакцин тухайн сумдын нийт малд хүрэлцэхээр хэмжээнийх бөгөөд вакциныг 5-7 хоногт хийж дуусгахаар төлөвлөөд байна. Вакцинжуулалтанд аймгийн мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлэг, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын ажилтнууд хяналт тавьж ажиллах юм. Түмэнцогт сумын нийт мал вакцинд бүрэн хамрагдаад байна. Дээрх дөрвөн сумын малыг вакцинд хамруулж дууссанаар аймгийн 5 сумын мал шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж