Цөмийн түлш. Гэрэл зургийг NRC
“Toshiba” корпораци ба Билл Гейтсийн “TerraPower” компани цөмийн тогооны шинэ үеийг бүтээх гэж байгаа талаар “Nikkei” гэх япон хэвлэлээс иш татан “Reuters” мэдээлжээ. Давалгаат цөмийн тогоо (Traveling-Wave Reactor – TWR) гэх ангилалд шинэ төхөөрөмж нь багтах бөгөөд цөмийн урвал нь идэвхтэй хязгаарлагдмал хэсэгт явагдан, давалгаа мэтээр шилждэг учраас тийм нэртэй болжээ. Ийм тогооны онцлог нь АНУ-д их нөөцлөгдсөн 700 мянган тонн ядмаг баяжмалын уранаар ажилладаг. Зарим нэг тооцоогоор ийм хэмжээний уран нь дэлхийг бүтэн жилээр цахилгаанаар хангахад хүрэлцээтэй гэнэ. Мөн хөнгөн усны одоо ихэнх байгаа тогоо зөвхөн баяжуулагдсан уранаар ажилладаг. Үүнээс гадна ийм тогоог барьж байх үедээ нэг удаа цэнэглэхэд тэр нь нэг удаагийн цэнэглэлтээрээ 60 жил ажилладаг ажээ. Шилжих давалгааны цөмийн тогоог 50 гаруй жилийн атомын эрчим хүчний түүхэнд ганц ч удаа баригдаж байгаагүй мөрөөдөл хэвээр үлдсэн юм.