Шүлхий өвчний тархалт буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчний тархалт буурахгүй байна

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан цагаас одоо хүртэл манай аймгийн 10 сумын газар 66 голомтлон гараад байна. УОК-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, шаардлагатай бүх талын арга хэмжээг авч байгаа ч шүлхийн тархалт буурахгүй байна. Шүлхий өвчин өнөөдрийн байдлаар 10 сумын нутаг дэвсгэрт 66 голомтод 523 өрхийн 194.9 мянга гаруй малд халдварлаад байна. Үүнээс Сүхбаатар сумын 11 голомтонд 5506 мал, Эрдэнэцагаан сумын 9 голомтонд 982 мал, Асгат сумын 13 голомтонд 647 мал, Баруун-Урт сумын малчдын 11 голомтонд 895 мал, Халзан сумын 7 голомтонд 2378 мал, Онгон сумын 7 голомтонд 700 мал, Түвшинширээ сумын 1 голомтонд 128 мал, Баяндэлгэр сумын 2 голомтонд 2 голомтонд 81 мал, нийт 13299 мал шүлхийгээр өвчилсөн нь өмнөх өдрийнхөөс 238 толгойгоор нэмэгдсэн байна. Өвчтэй малд 2 тэмээ, 2536 үхэр, 7693 хонь, 3068 ямаа байна. Өвчтэй малыг устгах устгалын 54 цэг ажиллаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 13041 толгой малыг устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж