Францад сэжигтэй хүмүүсийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Францад сэжигтэй хүмүүсийг баривчиллаа

Францын өмнө зүгийн нутагт цагдаа нар 12 хүнийг баривчлан буу болон сумны нөөцийг хураан авчээ.

Зохион байгуулалттай өргөн хэмжээний ажиллагааны явцад хийгдсэн 9 баривчилгаа нь Марсель болон Авиньоний ойр орчмын суурин газруудад, үлдсэн гурав нь өөр бүсэд явагджээ. Энэхүү аян нь өрнөд Европын улсуудад олон нийтийн хүрээнд дайрах магадлалтай гэсэн мэдээний дагуу урьдчилсан хамгаалалт болон очсон байна. Гэвч цагдаа нар баривчилгаа болон сүүлд гаргасан анхааруулгуудын хооронд холбоо байсан гэж мэдэгдээгүй байна.

Францын төлөөлөгч хэвлэлийхэнд хэлэхдээ цагдаа нар Клашников АК-47, хийн механизмтай урт буу мөн хэсэг сум зэргийг хураан авснаа мэдэгдсэн байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Итали улсад тэсрэх бөмбөг хийдэг багаж тээвэрлэж яваад баривчлагдсан нэгэн этгээдийн гар утсан дээр дугаар нь байсан 3 хүнийг барьж авсан байна. 2 хүн нь Марсель хотод баригдаж 3 дахь хүн нь Бордо хотод баригдсан хэмээн мэдээлжээ. Гэвч энэхүү 2 баривчилгаа нь хоорондоо холбоогүй байсан гэнэ.

АНУ-ийн хэвлэл мэдээллээр шуугиж байсан Аль-Кайдагийн үйл ажиллагаа нь Европыг гол байгаа болгож байсан нь сүүлд батлагдсан байна.
АНУ, Их Британи, Швед, Япон зэрэг улсууд ард иргэдээ Европ руу болгоомжтой аялахыг сануулж байгаа юм.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж