Bada OS-тэй анхны Samsung гар утас удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Bada OS-тэй анхны Samsung гар утас удахгүй худалдаанд гарна

Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн бүтээсэн Bada /тэнгис/ гэх үйлдлийн системтэй анхны гар утас болох Samsung S8500 Wave загварын гар утас ирэх тавдугаар сараас эхлэн 380 еврогийн үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ. Уг гар утас нь мөн тус компанийн хамгийн анхны Super AMOLED дэлгэцтэй гар утас юм. Samsung S8500 Wave нь 3.3 инчийн хэмжээтэй супер гэж болохуйц том дэлгэцтэй, 1GHz-ийн Cortex A8 CPU-тэй, LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай, өөр дээрээ 2GB ба 8GB багтаамжтай ажээ. Хэмжээний хувьд уг гар утас нь 118х56х10.9 мм хэмжээтэй, 118 гр жинтэй.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж