
-Арбитрын шүүхийн шийдвэр “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокын талд гарч Засгийн газар 50 тэрбум төгрөг төлөх боллоо гэсэн мэдээлэл байна л даа?
-Хуульзүйн яамнаас С.В.Паушоктай холбоотой хэргийн талаар ойрын хугацаанд албан ёсны мэдээлэл хийнэ. Одоогоор Арбитрийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.
-Манай улс Арбитрын шүүх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөл авсан байх. Өмгөөлөлд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Урьдчилсан байдлаар таван сая ам.доллар өмгөөлөл авахад зарцуулсан .Цаашдаа хэр зэрэг зардал гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна.
– Олон Улсын шүүхийн эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?
-Арбитрын шүүгчид нь олон улсын төлөөлөгчид байдаг л даа. Тухайлбал АНУ. ХБНГУ гэх өөр өөр улсад оршин суудаг тул шүүх ажиллагааны нэгдсэн шийдвэр гаргахад хугацааны хувьд удаарширч байгаа болов уу гэж бодож байна .Гэхдээ шүүхийн шийдвэр 2010 онд багтаж гарна.
-С.В.Паушоктой холбоотой Эрүүгийн хэргүүдийг хууль хяналтынхан илрүүлсээр байгаа. Одоогоор мөнгө угаасан гэх хэргээс өөр нэмж илрүүлсэн хэрэг бий юу?
-“Алтан дорнод Монгол” компанийн охин компаниудад шалгалт хийхэд олон тооны зөрчил илэрсэн.
-Тодруулбал?
-Энэ талаар ойрын хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийх тухай дээр хэлсэн шүү дээ.
Н.Түвшин