Хортой шаврыг цэвэрлэхэд нэг жил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хортой шаврыг цэвэрлэхэд нэг жил хэрэгтэй


Яаралтай тусламжийн ажилчид тоног төхөөрөмжнөөс шүүрч байгаа хорт бодисыг усан хангамж, Данубэ гол зэрэгт орохоос сэргийлэн зогсоох гэж оролдсоор байна. Агуулахаас химийн хорт хаягдал асгарснаас болж Унгар улсын баруун бүсийн гурван муж онцгой байдал зарлаад байна. Энэхүү хорт шавар нь ус болон дотроо хүнд металуудыг агуулж буй уул уурхайн тоног төхөөрөмжийн хаягдлын хольц байжээ хэмээн Унгарын Гамшигтай Тэмцэх Газрын Захиргаанаас мэдээллээ. Одоогийн байдлаар дөрвөн хүн амиа алдан, 120 хүн гэмтэж, зургаан хүн сураггүй алга болсон байна.  Алга болсон хүмүүсийн шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй боловч, хаягдалд живсэн байх өндөр магадлалтай хэмээн таамаг дэвшүүлж байгаа юм. Зарим тосгонд хорт бодис бүхий үерийн урсгалын төвшин нь 2 м хүртэл ихэсч байгаа аж. Хаягдлын урсгал нь зам дагуу байсан автомашинуудыг хаман одож гүүр болон байшинг устган олон айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна.

Нийтдээ 600.000-700.000 метр куб шавар агуулахаас урсан Унгарын нийслэл Будапешт хотоос 160км газарт 40 км квадрат газрыг хучаад байгаа юм. Шүүрэлт эхэлсэн Вэзспрэм мужид онцгой байдал зарлагдаад байгаа бөгөөд одоогоор хаягдал гаврын урсгал Вас хотыг чиглэн явж байгаа бололтой байна.

Шаврын нөлөөллийг арилгахаар 500 гаруй цагдаа болон цэргийн байгууллагын ажилтнууд цэвэрлэгээнд гараад байгаа юм. Хот тохижолтийн сайд Золтан мэдээлэхдээ нөлөөнд автсан талбай маш том учир хүний нөөц ихээхэн хэрэгтэйгээс гадна машин, технологи хамгаас их хэрэгтэй байгаагийн дээр хаягдлыг цэвэрлэхэд дор хаяж нэг жил шаардагдаж , Европын холбооноос техник болон эдийн засгийн тусламж багагүй хэрэг болно хэмээн үзэж байгаа аж.

Видио үзэх

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж