“Түүний эмч хоолойгоо эдгэртэл дуулахгүй байхыг зөвлөсөн. Сьюзан фэнүүдтэйгээ уулзаж чадахгүй болсондоо маш их харамсч байгаа. Тэрбээр тус нэвтрүүлэгт оролцохыг их хүссэн. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаас болон ийнхүү арга хэмжээгээ цуцлах боллоо” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Сануулахад, "Авьяаслаг Британичууд” шоуны од Сьюзан Бойл хоёр дахь цомгоо гаргахад бэлэн болсон тухай өнгөрсөн долоо хоногт Columbia Records мэдээлсэн юм. The Gift нэртэй энэхүү цомогирэх арваннэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн, худалдаанд гарч эхлэх аж.
Түүний хамгийн эхний цомог нь “I Dreamed A Dream” нэртэйгээр гарсан ба нийтдээ есөн сая хувь борлогдон дээд амжилт тогтоогоод байгаа юм.
“Би энэхүү цомгоо бичүүлж байхдаа дуу бүрээ зүрх сэтгэлээсээ мэдэрч,дуулахыг хүссэн. Дуу бол үргэлж миний найз нөхөр байж ирсэн. Зарим үед надад асар том боломжийг олгож байсан. Миний дуунууд хүмүүст баяр хөөр, амралт өгч байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр хүслээ би бүх дуундаа шингээж дуулсан” хэмээн Susan ярьжээ.
Уг цомогт багтсан дууны жагсаалтыг хүргэе.
1. Perfect Day
2. Hallelujah
3. Do You Hear What I Hear (Duet with Amber Stassi)
4. Don"t Dream It"s Over
5. The First Noel
6. O Holy Night
7. Away in A Manger
8. Make Me A Channel Of Your Peace
9. Auld Lang Syne
10. O Come All Ye Faithful