Эхнэр нь нөхрөө таргалуулдаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Эхнэр нь нөхрөө таргалуулдаг уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гэрийн эзэгтэй нар  хайртай хүндээ хамгийн амттай, сайхан хоол өгөх гэж хичээдэгт гол  бэрхшээл байдаг аж.  Магадгүй таны нөхөр чипсэнд дуртай, дуртай болохоор таргалсан ч хамаагүй гэж боддог бол энэ зуршил удахгүй таных болно. Ажил дээрх бэрхшээл, эргэн тойрны хүмүүсийн харилцаа стресс үүсгэдэг. Стресст орсон хүний хувьд энергээ олж авах  хялбар арга нь сахар, карбон ихтэй хүнсний зүйл юм.  Энэ зуршил нь эргэн тойрны хүмүүст нөлөөлж, тэднийг улам дасгаж байдаг.
    Муу зуршлыг сурч болдог шиг  эрүүл хоолны сайн зуршлаас ч суралцаж болно. Би нэгэн удаа өргөмөл хүүхдүүдтэй гэр бүлд зөвлөгөө өгч байсан юм. Эцэг эх хоёр хоёулаа илүүдэл жинтэй харин хүүхдүүд эрүүл саруул байв. Гэвч жил ирэх тусам хүүхдүүдийн жин нэмэгдэж  эхэлсэн юм. Гэхдээ энэ бол зөвхөн сүүлийн 40 жилд миний ажигласан ганц жишээ боловч  хорт зуршил халдвартай гэдгийг нотлох хангалттай жишээ юм.  Гэвч эсрэгээр нь сайн зуршлыг ч халдварлуулж болно. Эрүүл зөв хооллолт эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна сэтгэл санааг ч өөдрөг болгодог.  Хүмүүст муу зуршлаа хаяхад хамгийн хэцүү байдаг. Учир нь  хүмүүс саад бэрхшлээлийг түрүүлж хардаг.  Түүнээс гадна бидний иддэг хоол хүнс уураг тархи, гормон, тэр бүү хэл харилцаанд ч нөлөөлж байдаг. Миний танд санал болгож байгаа зүйл бол дуртай зүйлээсээ татгалзалгүйгээр зөв хооллох дадал зуршилтай болох юм.

    Н. Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж