Ерөнхийлөгч Финланд Улсад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Финланд Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа төлөөлөгчдийн хамт албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Финланд Улсад өчигдөр хүрэлцэн ирлээ.
Энэ нь Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд тус улсад хийж байгаа анхны айлчлал юм. Айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч хатагтай Таръя Халонен, Парламентын дарга Саули Нийнисто, Ерөнхий сайд хатагтай Мари Кивиниеми, Гадаад худалдаа, хөгжлийн сайд Пааво Вэрюнэн, Хөдөө аж ахуй, ойн сайд Сиркка Лийса Анттила, Захиргааны дээд шүүхийн ерөнхийлөгч Пекка Халлберг нартай уулзалт хийж, Монгол-Финландын бизнес уулзалтад оролцохын сацуу тус улсын хөдөө аж ахуй, технологийн хөгжлийн тэргүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана. Ерөнхийлөгчийн айлчлалын багт  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Мөнх-Очир, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БСШУ-ны дэд сайд Ч.Куланда, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Б.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Л.Эрхэмбаяр, Монгол Улсаас БНФУ болон Данийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах болон албаны бусад хүн, бизнес групп, хэвлэл мэдээллийн хэсэг ажиллаж байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж