“World of Warcraft”-ын шинэ анги тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“World of Warcraft”-ын шинэ анги тун удахгүй

Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоомуудын нэг “World of Warcraft”-ын шинэ анги тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Activision Blizzard студиэс өнгөрсөн жилийн наймдугаар сард анхлан WoW-ын шинэ ангийг хийхээр хөгжүүлж буй тухай мэдээлсэн бөгөөд тэр цагаас хойш өдгөөг хүртэл Warcraft-ын сая сая фенүүд тэсэн ядан хүлээсээр суугаа юм. Харин даваа гаригт Blizzard албан ёсоор мэдээлж, “Cataclysm” хэмээн нэрлэсэн “World of Warcraft” тоглоомын шинэ анги 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд худалдаанд гарах талаар мэдэгдлээ.

Blizzard-ын зүгээс олон сонирхолтой тулаан, өрсөлдөөн, чанарын өндөр төвшин бүхий дүрслэл, график зэргийг амлаж байгаа юм. Уг тоглоом АНУ-д 39,99 ам.доллараар, харин Европын орнуудад 34,99 еврогоор худалдаалагдах аж. World of Warcraft: Cataclysm тоглоомыг Windows болон Mac PC-ний алинд ч тоглож болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж