Aston Martin Британийн шилдэг брэнд

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Aston Martin Британийн шилдэг брэнд

Өндөр үнэтэй, тансаг чамин авто үйлдвэрлэгч Aston Martin Их Британийн хамгийн шилдэг брэнд болохыг судалгаагаар тогтоожээ. Superbrands гэх бие даасан судалгааны фирмээс явуулсан судалгааны дүнд тус авто үйлдвэрлэгчийг Британи арал дээрх хамгийн шилдэг брэнд хэмээн зарласан байна. Судалгаанд нас, хүйс харгалзахгүй, төрөл бүрийн ажил, албан тушаалтай 2000 хэрэглэгчийг хамруулжээ. Авто салбараас гадна техник, технологийн компаниуд хүчээ авч буй энэ үед шилдэг брэндүүдийн жагсаалтын эхний таван байрыг энэ чиглэлийн брэндүүд эзэлсэн байна. Тодруулбал, Apple компанийн iPhone хоёрдугаарт, Blackberry дөрөвдүгээрт, аудио чиглэлийн компани Bang & Olufsen тавдугаарт жагсчээ. Харин загварынхнаас Vivienne Westwood тэргүүлсэн бол Chanel, Alexander McQueen, Jimmy Choo нар удаалсан байна.

Superbrands-аас гаргасан Британийн топ 10 брэнд:
1.    Aston Martin
2.    iPhone
3.    iPod
4.    Blackberry
5.    Bang & Olufsen
6.    Harley-Davidson
7.    Nintendo Wii
8.    Google
9.    Ferrari
10.    Dom Perignon

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж