Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 24

Гуравдугаар сарын 24-ны баярууд

Сүрьеэ өвчинтөй тэмцэх дэлхийн өдөр (World Tuberculosis Day). 1882 онд немцийн микробиологч Роберт Кох (Robert Koch) сүрьеэ өвчний өдөөгчийг нээсэн  гуравдугаар сарын 24-нд энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийг Дэлхийн  эрүүл мэндийн байгууллага 1993 онд гарга­жээ. Өдгөө жил бүр энэ өвчний улмаас 1,6 сая хүн амиа алдаж байгаагийн ихэнх нь хөгжиж буй орнуудын иргэд байна. Дэлхийн  эрүүл мэндийн байгууллага 1993 онд албан ёсоор энэ өвчинтөй тэмцэх DOTS (Directly Observed Treatment, Short-course) — шууд хяналтад байх богино курсийн химийн эмчилгээний) гэх стратегийг албан ёсоор санал болгосон юм.
DOTS-ийн үндсэн зарчим нь:
-улс төрийн дэмжлэг,
-Микроскопоор онош тавих,
-Эмээр найдвартай хангах,
-Эмчилгээний хяналт,
-Үр дүнгийн тогтмол үнэлгээ зэрэг юм. Сүрьеэ өвчтөй хүмүүсийн 92-95 хувь нь эмчлэгдэх боломжтой. DOTS  стратегийн зарчим нь ямар ч оронд таарах ба тэр нь 180 оронд хэрэгжиж байна.

Кыргызстаны Ардын хувьсгалын өдөр. 2005 оны энэ өдөр тус оронд Хонгор зул цэцгийн гэх буюу Ардын хувьсгал болжээ. Ерөнхийлөгч Аскар Акаев өөрийн гэр бүлийн хамт улс орноосоо зугтсан юм. Кыргыз улсын парламент болох Жогорку Кенешийн сонгууль булхайтай явагдсан нь ард түмний хилэнг бадраасан нэг шалтгаан нь болов. Тэр цагаар Ерөнхийлөгч Акаевын хүү, охин хоёр мөн түүний талын “Алга Кыргызстан” ба “Адилет” гэх “гэр бүлийн намууд”-ын 20 хүн депутат болсон байв. Өргөн олны дэмжлэг­тэй байсан олон нэр дэвшигчдыг янз бүрийн шалтгаанаар сон­гуульд оролцуулсангүй. 2008 оны гурав­дугаар сарын 24-ны өдрийг Ардын хувьс­галын баяр (Кыргызстанда Элдик револю­циянын күнү) болгон  зарласнаар тус оронд 13 дахь амралтын өдөр гарч иржээ.

Үйл явдал

1791 он Орос, Прусс хоёр Польшийг дахин хувааснаас нэг жилийн дараа 1791 оны гуравдугаар сарын 24-нд польшуудын үндэсний баатар Тадеуш Костюшко оросуудын эсрэг чөлөөлөх бослого гаргаж байгааг Краков хотноо зарлажээ. Удалгүй Костюшког чөлөөт Польшийн захирагчаар өргөмжилсөн байна. Тэрээр эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч байжээ. Костюшко өмнө нь Британийн Хойд Америкийн колониудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд долоон жил оролцож явжээ. Гэхдээ тэрээр эх орондоо бослогыг сайтар бэлтгэж чадаагүй юм. 1791 оны аравдугаар сард бослогыг дарсан ба Польш зуун жилээр улс орон гэж хэлэхдэхгүй болсон байна. Шархдан баригдсан Костюшког Петропавловскийн цайзад таван жил хорьсон ба түүнийг II Екатерина хатан хаан нас барсаны дараа чөлөөлсөн байна. I Павел хаанд тэр үнэнч байхаа андгайлсан учир түүнийг хааны зарлигаар чөлөөлсөн гэдэг. Эзэн хаанаас замын хөлс авсан тэрээр эхлээд Америкт очоод дараа нь Францад амьдарч байв. 1815 онд Костюшко  I Александр хаанаас Польшийн вант улсын засаг захиргааг толгойлох урилга авсан боловч Польшийг 1772 оны хил хязгаараар нь сэргээхгүйг мэдээд татгалзсан байна.

1802 он. 208 жилийн өмнө Английн зохион бүтээгч Ричард Тревитик уурын зүтгүүрийн анхны патентыг авчээ. Тээврийн хэрэгслэлийг уурын хүчээр сайжруулах санаа анх  XVII  зуунд гарч ирсэн гэдэг. Эхлээд уурын хөдөлгүүрийг ердийн тэрэг, чарганд тавихаар оролдсон ба  амжилт авчраагүй  нь ойлгомж­той. Францын инженер Конью анхны уурын  тэргийг 1763 онд хийсэн ба тэр нь шулуун явдаг байв. Рельс ч байсангүй. Ингээд Английн зохион бүтээгч Ричард Тревитик туршилтын замаар уурын зүтгүүрийн торх зүйлгүй дугуй ба шулаан өөгүй рельс хотын үрэлт нь зүтгүүрийг араасаа чиргүүлүүдтэй ч хөдлөнө гэж баталсны дараа байдал огт өөрөөр эргэсэн байна.  Тэрээр 1803 онд рельсийн замын уурын зүтгүүрийг бүтээгээд дараагийн жилд нь амжилттай туршжээ.

1818 он. Автомашины аж үйлдвэр дотоод шаталтын авсаархан, хангалттай хүчтэй хөдөлгүүр гарч ирсэний дараа жинхэнэ хөгжлийн замдаа орсон юм. 1885 онд немцийн зохион бүтээгч Г.Даймлер, 1886 онд түүний нутаг нэгтэн К.Бенц хоёр бензинэн хөдөлгүүртэй өөрөө явагчийг бүтээсэн билээ. Гэхдээ Америк л автомобилийг жинхэнэ шүтээн бүтээгдэхүүн болгосон юм. Тэнд авто аж үйлдвэр хөгжиж эхэлсэн анхны цэгийг 1896 он гэж болно. Учир нь анхны автокомпани байгуулагдсан аж.  1898 оны гуравдугаар сарын 24-нд Winton Motor Carriage Company-ийн бүтээсэн машины эхнийхийг 1000 доллараар уулын инженер Роберт Эллисон худалдан авчээ. Анхны худалдан авагч ширэн бүрээстэй, хийн чийдэнтэй “морьгүй” тээврийн хэрэгслийг Scientific American сэтгүүлээс харсан гэдэг. Анхны автомашиныг 1897 онд Александр Винтоны байгуулсан компани үйлдвэрлэсэн байна. Тэр компани 1930 онд General Motors-т уусчээ. Хамгийн анх зарагдсан “Винтон” машиныг Эллисон нас барсаны дараа компани нь эргүүлэн худалдаж аваад музейд бэлэглэсэн байна.

1911 он. Жозеф Барбера АНУ-ын Бичил Итали гэх районд төрлөө. Тэрээр сонины зураачаар ажил албаа эхлэсэн ба нэгэн удаа тэрээр “Араг ясны бүжиг” гэсэн Уолт Диснейн хүүхэлдэйн зурмал киног үзээд Уолт Дисней­тэй уулзан хүүхэлдэйн киноны зураач болсон ажээ. Metro-Goldwyn-Mayer кино студид Барбера ирээд Уильям Ханнатай танилцан тэд Том ба Жерри киноныхоо анхныхыг 1940 онд гаргасан гэнэ. Энэ зурмал олон ангит кино тэр хоёрт долоон Оскарын шагнал авчирчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж