П.Алтангэрэл гишүүн спикерт санал хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

П.Алтангэрэл гишүүн спикерт санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ. Тиймээс энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр яаралттай мэдээлэл сонсох хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлсэн байна. Тэрбээр энэ хуулийн хэрэгжилтийн талаархи Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллийг аравдугаар сарын 15-нд Засгийн газрын мэдээллийн цагаар сонсох шаардлагатай гэж спикерт хаягласан албан бичигтээ дурджээ.  Учир нь өнгөрсөн жилийн хаврын чуулганы сүүлчийн өдөр яаран баталсан Цөмийн энергийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа гэж П.Алтангэрэл гишүүн үзэж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж