Дарга тогтдоггүй багт сонгууль боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Дарга тогтдоггүй багт сонгууль боллоо

Дундговь аймгийн Сайнцагаан сум төвдөө тав, хөдөөгийн дөрвөн багтай томоохон сум. Аймгийн төвийн орон сууц бүхэлдээ харьяалагддаг долдугаар багт Засаг даргын сонгууль жилдээ 1-2 удаа болдог зуршил тогтоод байна. Сонгогдсон дарга нь хэсэг хугацаанд ажиллаад гарах өргөдлөө өгдөг, эсвэл нэр дэвшиж сонгогдчихоод “Би Засаг дарга хийхгүй, зүгээр л рейтингээ үзсэн юм” гээд бултдагаас ийн олон дахин сонгууль болж байгаа аж.  Өмнө нь МАХН-ын саналаар нэг удаа хойшилсон багийн иргэдийн нийтийн хурал өчигдөр боллоо. Багийн Засаг даргад хоёр хүн нэр дэвшиж  өрсөлдсөний төлөө 209 иргэн саналаа өгснөөс  МАХН-аас нэр дэвшсэн Р.Мөнхтогтох 53 хувийн санал авч сонгогдлоо. Харин АН-аас нэр дэвшсэн С.Угтахбаатар 47 хувийн санал авсан юм. Олонхийн санал авсан Р.Мөнхтогтохыг багийн засаг даргаар томилуулахаар Сайнцагаан сумын Засаг даргад өнөөдөр багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өргөн барина. Хурал эхлэхээс аваад маргаан тарьсан зүйл нь МАХН-аас нэр дэвшигч  Р.Мөнхтогтохын материалд  түүний ялгүй болохыг нотлох цагдаагийн тодорхойлолт байхгүй, аймгийн аудитын газарт төрийн тусгай албан тушаал эрхэлдэг атлаа ажлаас албан ёсоор чөлөөлөгдөлгүй нэр дэвшсэн гэх үндэслэл бөгөөд  энэ асуудлаар    Захиргааны хэргийн шүүхэд хандахаа Ардчилсан нам хурлын төгсгөлд мэдэгдлээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж