Хар эсгий үйлдвэрлэсэн нь анхаарал татлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хар эсгий үйлдвэрлэсэн нь анхаарал татлаа

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэн Ш.Даваа “Ширээс” хоршоо байгуулан олон жилийн турш цагаан эсгий үйлдвэрлэн тэдгээр нь сумын төдийгүй  аймгийн аймгийн бренд бүтээгдэхүүн болоод байгаа билээ. Тус хоршооны хийсэн эсгий зулалт сайтай,  чанартай,  өнгөлөгөөрөө хэрэглэгчдийн хэзээний танил бүтээгдэхүүн болсон юм.  Харин тус хоршооны саяхнаас  хар эсгий үйлдвэрлэсэн нь анхаарал татлаа. Хар хонь, хурганы ноосыг ялгаж цагаан эсгий хийдэг технологиороо хар эсгий үйлдвэрлэжээ. Хар эсгий үйлдвэрлэсний учрыг Ш.Даваагаас сонирхвол “Хар эсгий нарны гэрлийг ойлгох биш шингээдэг тул цагаан эсгийнээс дулаан, бас хүний үе мөчний болон бөөрний архаг өвчнийг анагаах шидтэй  тул гэрийн туурга, дээврээс гадна орны гудас ширдэг хийхэд зориулсан юм. Дээр үеэс хүмүүс хар эсгий гудсыг наранд халаан дэвсэж архаг өвчнөө анагаадаг байсан болохоор зарим ахмад насны хүн ийм эсгий хийхийг санал болгосон” гэлээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж