Мандалговьд халаалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Мандалговьд халаалтгүй байна

Дундговь  аймагт намар урт үргэлжилдэг болохоор албан байгууллага, орон сууцны халаалтаа аравдугаар сарын нэгнээс өгдөг. Харин зургаа хоног өнгөрчихөөд байхад  аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас бусад газарт халаалт эхлээгүй байна.  Аймгийн төвийн халаалтыг  “Говийн гал” “Ган илч” “Дундговь-Ус” гурван компани хариуцдаг. “Дундговь-Ус” компани өөрийн харьяалалтай төрөх тасагт халаалтаа  товлосон хугацагаанд өгсөн ч нөгөө хоёр компани сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага, орон сууцны халаалтаа өгөлгүй сунжруулж байгаад  иргэд бухимдалтай байна.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж