Дахин боловсруулах үйлдвэртэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Дахин боловсруулах үйлдвэртэй болжээ

Дундговь аймгийн Н.Батдэлгэр захиралтай “Ариун болор” компани  нийлэг хаягдлаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр ашиглалтанд орууллаа. Энэ үйлдвэрийн түүхий эд нь ундаа, жүүсний хуванцар сав, бүх төрлийн нийлэг уут, тор, будаа, гурил, цементний  нийлэг шуудай. Энэ мэт хаягдлыг байнга худалдан авдаг нь байгаль орчныг бохирдлоос хамгаалах хамгийн сайн арга болж байна. Эдгээр хаягдлын хайлах дамжлагаар оруулан гудамжны хогийн сав, хашаалсан бэлчээрийн шон, бохирын газар дорхи байгууламжийн таглаа, мод, зүлэгний хайс зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.  Тухайлбал, бохирын цооногны төмөр таглааг  хүмүүс хулгайлдаг бол эдний үйлдвэрлэсэн таглааг хэн ч авдаггүй, дээгүүр нь гурав хүртэл тонны машин механизм өнгөрөх даацтай аж.  Дээрх аль ч бүтээгдэхүүн нь мод, төмрөөр хийснээс  2-5 дахин хямд төсөр тул хөрш зэргэлдээх орон нутгийнхан захиалга ихээр өгч байгаа гэнэ.

С.ПҮРЭВСҮРЭН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж