Т.Сэргэлэнбат: Замын үүдэд гэмт хэргийн гаралт их байдаг

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Т.Сэргэлэнбат: Замын үүдэд гэмт хэргийн гаралт их байдаг

“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргаТ.Сэргэлэнбаттай авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын  талаар тодрууллаа.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? Танай сумын салбар зөвлөл авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Сумын прокурор, цагдаа, тагнуул зэрэг хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй салбар зөвлөл ажилладаг.

Дорноговь аймагт гардаг нийт гэмт хэргийн дийлэнх хувь нь Замын-Үүд суманд үйлддэг гэсэн тоон мэдээ бий. Тэгэхээр бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд улам илүү анхааран ажиллах шаардлагатай. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ч бидний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигын эсрэг хуулийг иргэдэд сурталчлах, авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийг ухуулан таниулах, энэ чиглэлийн холбогдох сургалтуудыг сумын төрийн албан хаагчид болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлд хүргэх, дамжуулах, олон нийтэд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түлхүү хүргэх зэргээр төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж байна.  

-Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил төлөвлөж хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна?

-Төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй зүйл бий. Төсөв мөнгө хүрэлцэхгүй байдаг. Эхний ээлжинд хуваарилсан 400 мянган төгрөгөөр авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах самбарыг цагдаагийн хэлтэс дээр байрлуулсан. Харин энэ жил хуваарилагдсан 2 сая төгрөгөөр цахилгаан самбар захиалж хийлгээд байна. Цахилгаан самбарыг бид сумын төв талбайд байрлуулан, түүгээр дамжуулан авлигын эсрэг ухуулга сурталчилгааг хийхээр төлөвлөсөн. Үүнийг нэлээд үр дүнтэй ажил болно гэж тооцож байгаа. Цаашид Авлигатай тэмцэх газартай хамтран албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улам илүү үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж