Өвчилсөн мал 552 толгойгоор нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Өвчилсөн мал 552 толгойгоор нэмэгджээ

Дорнод, Сүхбаатар аймгуудын 16 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 19479 толгой малыг устгасан нь 95.2 хувьтай байна. Өмнөх хоногоос өвчилсөн мал 552 толгойгоор нэмэгдэж шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1589 хүн, 59 мотоцикл, 317 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал халдваргүйжилт хяналтын 51, хөдөлгөөнт 162 постонд үүрэг гүйцэтгэж, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдын 191623 толгой мал, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын 169944 толгой мал нийт 361567 топгой малыг вакцинжуулаад байна. Сүхбаатар аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 13299 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 238 толгой малаар нэмэгдэж 13041 толгой мал буюу 98 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 997 хүн, 59 мотоцикл, 162 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал, хяналтын 26, хөдөлгөөнт 99 постонд үүрэг гүйцэтгэж байна. Дорнод аймгийн хэмжээнд 6 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 6180 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 314 толгой малаар нэмэгдэж, 5715 мал буюу 92.4 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 592 хүн, 155 автомашин техник хэрэгсэлтэйгээр ариутгал хяналтын 25 хөдөлгөөнт 63 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж