Penelope Cruz-ын жирэмсэн зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Penelope Cruz-ын жирэмсэн зураг нийтлэгдлээ

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Penelope Cruz өнгөрсөн долдугаар сард жүжигчин Javier Bardem-тай хуримаа хийсэн. Харин хосуудын хүүхэдтэй болох гэж буй тухай мэдээлэл өнгөрсөн сард цацагдаж томоохон шуугиан тарьсан.

Жүжигчин бүсгүй одоо таван сартай жирэмсэн ба түүнийг Лондонгийн нисэх буудалд буух үед нь гэрэл зургийг нь авчээ. Тэрбээр сул торгомсог хар торон цамц өмссөн байсан байна. Өнгөрсөн сард Penelope Cruz нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би өөрийн хүүхдүүдтэй болохыг хүсдэг. Энэхүү хүсэл маань биелэх гэж байгаад тун баяртай байна.  Би гэрлэлт, гэр бүл, хайр, хүүхдүүд гээд амьдралын хамгийн үнэтэй зүйлүүдийг олж авахыг хүсч байна. Манай гэр бүлд дутуу байгаа зүйл хүүхэд л байна” хэмээн ярьсан.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж