Жэки Чанд “үзүүлмээргүй” нэвтрүүлэг

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Жэки Чанд “үзүүлмээргүй” нэвтрүүлэг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүү маань Жэки Чаныг ирсэн гээд надаас илүү баяртай байлаа. Алдартай хүн ойрхон ирснийх Сүхбаатарын талбай хүртэлх гүйлтэнд нь оролцож, барааг нь нэг харав. Тун энгийн бас ир найрсаг хүн ажээ. Харин өчигдөр Баянгол ресторанд болсон хүлээн авалтын талаарх С1 телевизийн нэвтрүүлгийг үзээд урам хугарлаа. Хүлээн авалтанд оролцох такс 500 долларыг төлөөд хамаг л гайгүй гэсэн хүмүүс нь ирчихэж. Харин тэр нэвтрүүлэг нь арай ч дээ. Уг нь би С1-ийг америк эзэнтэй, шаардлага өндөртэй л телевиз гэж боддог юм. Гэтэл Жэки Чаны хүмүүнлэгийн үйлсэд зориулсан хүлээн авалтын нэвтрүүлэг бүхэл бүтэн программын бодлоготой телевиз байтугай гэртээ найздаа үзүүлэх хувийн бичлэгээс долоон дор юм явж байх юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж