
Загварын өөрийн гэсэн шийдлээрээ онцгойрдог тэрбээр тус сэтгүүлийн нүүр хуудас болон дотор хуудсуудад зургаа авахуулсан байна.
Тэрбээр үргэлж классик болон өөрийн гэсэн донжийг бүрдүүлж хувцаслахыг хичээдэг ба энэ удаагийн зураг авалт дээр ч энэ нь харагджээ.
Холливуудын ихэмсэг хатагтай загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр өөрийн брэндийн хувцас, гутал болон саяхан нүдний шилээ худалдаанд гаргаад буй.
Тэрбээр 2010 оны Британийн загварын их наадамд шилдэг брэндийн номинацид нэр дэвшжээ. Энэхүү номинацид Burberry, Mulberry болон Pringle зэрэг брэндүүд нэр дэвшээд байгаа аж.
Victoria Beckham энэхүү мэдээг тун баяртайгаар хүлээж авсан ба “Би энэхүү наадамд олон сайн найз нартайгаа хамт оролцох болсондоо баяртай байна. Энэ үдэш гайхалтай үдэш болно. Бүгдээрээ тэнд уулзацгаая” хэмээн Twitter дэх хуудсандаа бичжээ.