Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ.

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ.

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эхнэр гэдэг нь адайр цамаан зантай, тусгай нөхцөл шаарддаг амьтан. Хэрэв та нөхцлийг бүрдүүлээгүй бол тэжээх хэрэггүй. Арчилгаа маллагааны зардал нь таны орлогоос даваад эхэлбэл түүнийг даруйхан хэмнэлттэй эхнэрээр солих хэрэгтэй. Түүнийг ганцаараа хүмүүжүүлэх гэж бүү оролд. Зан ааш нь эвдэрч, зугатаж, хэрэгцээгүй болж мэднэ шүү. Бурхан түүнийг анх бүтээхдээ дуугай байлгах аргыг нь мартчихсан юм. Санаж яваарай. Эхнэрийг нарийн нямбай сонгох хэрэгтэй. Учир нь нэгэнт авсан бол буцааж болдоггүй бараа. Нөхөн төлбөр авна гэж ч саналтгүй. Тиймээс аль болох залуу, эрүүлийг нь ав. Удтал ашиглаж болно. Эхнэрийн хоол тэжээл аминдам, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Ялангуяа аминдэм А,В,С гэх мэт болон бусад үл мэдэх олон тооны зүйл байвал сайн. Нөөшилсөн болон хуурай хүнсэнд дургүй тул заавал хоол хийх болдог. Эсвэл гадуур хооллох шаардлагатай. Эхнэрийг сургаж гаршуулахад хэцүү. Олон жил өдөр бүр шургуу хөдөлмөрлөж байж сая үр дүн гарвал их юм. Сайн гаршсан эхнэр ч гэсэн заримдаа тушаал биелүүлэхгүй, зарим нь бүр тань руу хашгичаж мэднэ. Эхнэрийг байлгах байрын халуун 20 хэм байвал зохино.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж