Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааныг Ерөнхий сайд С.Батболд удирдаж байна. Тэрбээр өчигдөр эх орондоо хүрэлцэн иржээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө гаргах тухай,  Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай зэрэг асуудал ч багтжээ. Харин танилцуулахаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 2010 оны 180 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын тухай,  Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай,  Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай багтаасан байна.
 
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж