Сурагчдын хордсон шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Сурагчдын хордсон шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 12 жилийн I сургуулийн 3-5 дугаар ангийн найман  бүлгийн 212 сурагч, долоон багш энэ сарын 19-нд үдийн цайнд орсноос хойш бөөлжиж, толгой эргэх зэрэг хордлогын шинж илэрсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Хордлогын шинж илэрсэн 147 хүнээс, 126 сурагч, долоон багш эмнэлэгт үзүүлсэн аж. Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Булган суман дахь сум дундын эмнэлэгт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж /1 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, 7 хүүхдийн биеийн байдал дунд/ байна. Хөнгөн хэлбэрээр хордлого илэрсэн хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд эмчилж байсан бөгөөд биеийн байдал сайжирсан тул тэднийг эцэг эх, өрхийн эмчийн хяналтанд гаргажээ. Шинжилгээний эцсийн хариу гараагүй ч урьдчилсан байдлаар “Хүнсээр дамжсан хоолны хордлогын дэгдэлт” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргаад байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж