
Хөгжмийн ертөнцөд сенсаац тарьж явдаг дуучдын нэг Kanye West шинэ цомгоо гаргахад бэлн болсон тухайгаа өчигдөр мэдээлжээ. Түүний ирэх арваннэгдүгээр сарын 22-нд гаргах цомгийн нэр нь "My Beautiful Dark Twisted Fantasy" хэмээх сүрлэг нэртэй аж. Уг цомогт түүний сүүлийн үед хит болоод буй синглүүд багтсан ба cover зурагтаа ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа тухайгаа онцолсон байна.
Дуучин “Цомгийн cover зураг миний хувьд маш чухалд тооцогддог. Шинэ цомгийнхоо cover-ыг нэгэн график дизайны компанитай хамтран бүтээж байна. Нэлээд их цаг зарцуулж, олон янзын хувилбар яригдаж байгаа учраас ирэх сар гэхэд бэлэн болох байх” хэмээжээ.
Н.Наран