Олимпийн алдартнуудын зоос гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Олимпийн алдартнуудын зоос гаргалаа

2008 оны зуны олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид олимпийн аваргын алт, мөнгөн медаль хүртсэн нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг догдлуулсан баярт үйл явдал болсон билээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг олон улсад сурталчлах, амжилт гаргасан тамирчдыг алдаршуулах зорилгоор, Монголбанк нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд алт, мөнгөн дурсгалын зоосыг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар хийлгэсэн юм.

Энэ өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж олимпийн медаль хүртсэн нэр бүхий тамирчдыг хүлээн авч, тэдний дүр бүхий нэг килограмм жинтэй 999 сорьцын мөнгөн зоос, мөн тухайн тамирчны өнгөт зураг бүхий алт, мөнгөн зоосуудыг дурсган, цаашид спортын их амжилт гарган, улсынхаа нэрийг тив дэлхийд дуурсгасаар байхыг хүсэн ерөөлөө.

Дашрамд дурьдахад, нэг килограммын жинтэй энэхүү мөнгөн зоос зөвхөн 10 хувиар тусгай захиалгаар үйлдвэрлэгдсэн тул худалдаанд гарахгүй юм байна. Харин тамирчин бүрийн зураг бүхий зоосыг олон улсын зах зээлээс худалдан авах боломжтой бөгөөд цөөн хувийг Монголбанкны Эрдэнэсийн сангаас дотоодын зах зээлд борлуулж эхлэхэд бэлэн болжээ. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн 329577, 319532 утсанд холбогдон авах боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж