Таныг ажилд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Таныг ажилд урьж байна

Бодь
групп нь 13 охин компани, 5 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компанитай
нийт 1300 гаруй ажилчидтай Банк санхүү, Хөрөнгө оруулалт, Үл хөдлөх
хөрөнгийн удирдлага, Хэвлэл мэдээлэл, Худалдаа үйлчилгээ зэрэг
салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч 
группуудын нэг билээ. билээ.
  
1. Хятад хэлний орчуулагч – 2
– Хятад улсад их дээд сургууль төгссөн эсвэл хятад хэлний орчуулагчийн мэргэжилтэй.
– Орчуулагчийн ажлаар ажиллаж байсан дадлага туршлагатай 
– Барилгын чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай бол сайн
– Бичиг баримт боловсруулах чадвар, хүнтэй харилцах харилцааны соёл сайтай байх

2. Нарийн бичиг – 1
– Англи хэлний өндөр мэдлэгтэй
– Бичиг хэрэг боловсруулах, хурлын протокол хөтлөх, дүрэм журам гэрээний загвар боловсруулах дадлага туршлагатай
– Хүнтэй харилцах харилцааны өндөр чадвартай
– Ажлын ачаалал даах боломжтой, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
–  Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн

3. Оффис менежер – 1,    Ресепшн – 1
– Их дээд сургууль төгссөн
– Англи хэлний мэдлэгтэй
– Байгууллагын нүүр царайг илтгэх хувийн болон харилцааны өндөр соёлтой
– Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
– 25 хүртэлх насны эмэгтэй

4. Ерөнхий инженер   
– ШУТИС-н Механик инженерийн сургууль төгссөн, Үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер мэргэжилтэй
– Мэргэжлээрээ 5 аас дээш жил ажиллаж байсан дадлага туршлагатай
– Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
– Харилцааны өндөр соёлтой

5. Замын хяналтын инженер
– Тухайн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
– Хятад, Англи хэлийг хэрэглээний түвшинд эзэмшсэн.
– Замын төсөл дээр 3-с доошгүй жил ажилласан.

6. Барилгын хяналтын инженер – 2
– Барилгын инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн
– Бетоны чиглэлээр мэргэшсэн
– Барилгын талбайд 3-с доошгүй жил ажилласан
– Англи хэлний мэдлэгтэй

7. Авто механик инженер

– ШУТИС-н Механик инженерийн сургууль төгссөн, автын инженер мэргэжилтэй
– Мэргэжлээрээ 3 аас дээш жил ажиллаж байсан дадлага туршлагатай
– Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
– Ажил үүргийг цаг тухайд нь биелүүлж, идэвхи санаачлагатай ажилладаг

Бүрдүүлэх материал:

1.    Анкет /ресепшнээс авч бөглөнө/
2.    1 хувь зураг
3.    Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
4.    Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
5.    Ажилласан газрын тодорхойлолт
6.    Өөрийн мэргэжлийн ур чадвар болон хийж бүтээсэн ажлын тайлан, тодорхойлолтыг хавсаргаж болно.
7.    CV-г hr@bodigroup.mn  хаягаар хүлээн авна.

Ажилд орохыг хүсэгчид материалиа:
 
Хугацаа:
       2010 оны 03 сарын 31 дуустал
Хаана:    Бодь Цамхаг, ЧД I хороо, Ц.Жигжиджавын гудамж 3, /Сүхбаатарын талбай/

Жич: Зөвхөн
тавигдах шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчтай эргэн холбоо барих ба
хүлээж авсан бичиг баримтыг буцааж олгохгүйг анхаарна уу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж