Нэг унци алт 1103 ам.доллар байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Нэг унци алт 1103 ам.доллар байна

Улаанбаатарын цагаар лхагва гаригийн өглөөний 10 цагийн байдлаар дэлхийн
зах зээл дээр нэг трой унц /31.1034768 грамм/ алтны үнэ 1103.55
ам.доллар байв. Сүүлийн 30 хоногийн дотор унц алтны үнэ дээд тал нь 1142
ам.доллар болсон бол доод ханш 1094 ам доллар болж буурсан байна.
Хоёрдугаар сарын 24-нд ханш 1095 ам.доллар байснаа гуравдугаар сарын
гурван хүртэл тасралтгүй өгссөөр 1140 ам.доллар болсон. Түүнээс хойш
буурсаар гуравдугаар сарын 12-нд 1101 ам.доллар хүрээд, түүнээс хойш
дахин өгссөн ч эргэж буураад байна. Ийнхүү нэг сарын дотор унц алтны үнэ
бараг 150ам.долларын хэлбэлзлэлтэй байв. Сүүлийн 24 цагийн дотор алтны
үнэ 1094 ам.доллараас 1104 ам.долларын хооронд 10 орчим доллараар
хэлбэлзэж байна. 2000 онд нэг унц алтны үнэ 300 орчим ам.доллар байсан
юм. Түүнээс хойш дэлхийн төв банкууд алт худалдаж авах нь нэмэгдсэнтэй
холбоотойгоор алтны үнэ тасралтгүй өссөөр 2008 оны дунд үед 950 ам
доллар хүрж өссөн. Харин дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор
2008 онд дахин унаж 730 ам.доллар болсон ба түүнээс хойш алгуур дахин
өсөөд байгаа юм. Алтны үнэ цаашид хэр өгсөх буурах нь одоогоор
тодорхойгүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж