Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна гэжээ

Үндэсний статистикийн хорооны албан ёсны вэб сайтад ингэж мэдээлсэн байна. Тус газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний барааны үнийн судалгааг гаргадаг. Тэдний гаргасан мэдээллээр бол гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар аймгуудад худалдаалж байгаа хонины махны үнийг өмнөх долоо  хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймагт 100-500 төгрөгөөр өссөн байна. Харин  Өвөрхангай, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт махны үнэ 100-200 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ тогтвортой байгаа ажээ. Хонины махны үнэ Орхон аймагт хамгийн өндөр үнэтэй буюу кг нь 3600 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 2200 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх долоо  хоногийнхоос Архангай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймагт 100-500 төгрөгөөр өссөн бол Өвөрхангай аймагт 300 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Төв аймагт 4500 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Говь-Алтай аймагт 2500 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж