Кубад мэргэжилтэн бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Кубад мэргэжилтэн бэлтгэнэ

Куба Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй БНКУ-ын Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Альберто Бланко Сильва, тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Ортенсия Феблес Мирабол нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өчигдөр хүлээн авч уулзлаа.

Хотын дарга анагаах ухааны өндөр хөгжилтэй тус улсад эмч нарыг бэлтгэх, давтан сургалтад хамруулах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэхүү хүсэлт болон Гавана хотын даргыг Улаанбаатарт урьсан урилгыг дамжуулж өгөхийг хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж