Нийслэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Нийслэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн
ногоон байгууламж, тохижилтийн ажилд зарцуулах хөрөнгийг эрс
нэмэгдүүлэх бодолтой байгаагаа хотын дарга өнөөдөр хуралдсан Нийслэлийн
нутгийн захиргаа болон аж ахуйн нэгжийн зарим байгууллагын удирдах
ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Хотын удирдлагууд ирэх долоо
хоногт хотоос УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзаж, нийслэлд хийх хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх бүхий л боломж бололцооны талаар ярилцахаар
төлөвлөж байгаа юм. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх юм бол энэ жил
хийсэн ажлын гүйцэтгэлийг харж байж хөрөнгийг хуваарилах ажээ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж