Урьчилсан тооллого өнөөдөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Урьчилсан тооллого өнөөдөр эхэллээ

Энэ
сарын 11-18-ны өдрүүдэд болох Хүн ам, орон сууцны тооллогын талаар
Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийлээ. Хүн амын урьдчилсан тооллого
өнөөдрөөс Улаанбаатар хот, Орхон, Дархан –Уул аймагт эхэлж байна. Бусад
аймагт урьдчилсан тооллогыг 10-наас эхлүүлэх юм байна. Хүн ам, орон
сууцны тооллогод 14 мянган хүн ажиллана. Иргэний шинэчилсэн бүртгэлээс
ялгаатай нь тооллогын үеэр иргэдээс бичиг баримт шаардахгүй аж.
Тооллогод хамрагдсан иргэдэд тусгай гэрчилгээ олгох ба үүгээр давхар
тоологдохоос сэргийлэх юм.

Арван жилийн өмнө болсон хүн амын тооллогоор Монгол Улсад 2,375.500 хүн бүртгэгджээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж