Эрчим хүчний үнийг ШӨХТГ хянадаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үнийг ШӨХТГ хянадаг болжээ

Авиакомпаниудын орон нутаг
руу нисч буй нислэгийн үнэ ханш олон улсын нислэгийн үнээс харьцангуй
өндөр байгаа талаар, эрчим хүчний үнийг хэрхэн хянах болсон тухайгаа 
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан мэдээлэхээр шийджээ.
Энэхүү мэдээллийг маргааш 11 цагаас өөрийн байрандаа өгөхөөр болсон
байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний
бөөний төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар бөөний төвүүд нь хаанаас
авсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн түгээмэл зарж байгаагийн дээр жин
хэмжүүр нь дутуу жигнэж хэрэглэгчдийг хохироож байгааг илрүүлжээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж