Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Өдөрт 40 үхэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор Европт жилдээ 15 мянган залуус амиа алдаж байна. Хүчирхийллийн улмаас үхэл Орос, Албани ба Казахстан, Зүүн Европын орнуудад өндөр үзүүлэлттэй. Үүний зэрэгцээ асар олон тооны гэмтэл бэртэлтэй залуус эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Дунджаар нэг үхлийг дагалдаад 20 хүн гэмтэл бэртэл авч байна.

Залуусын дунд байгаа хүчирхийлэл, харгислал нь нийгэмд асар их гарзтай байна гэж ДЭМБ тэмдэглэв. Үхлийн гол зэвсэг нь хутга болж байгаа бөгөөд хутгатай явах нь залууст бараг хэм хэмжээ болжээ. Хүчирхийлэл гарч байгаа нь архи ба хар тамхины хэрэглээтэй холбоотой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж