Парист Монегийн үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Парист Монегийн үзэсгэлэн нээгдэв

Францын Парис хотын «Их өргөө» (Grand Palais) үзэсгэлэнгийн танхимд импрессионист зураач Клод Монегийн (Claude Monet) үзэсгэлэн нээгдсэн байна. Үзэсгэлэнг 700 мянга орчим хүн үзнэ гэж төлөвлөсөн зураачийн 180 бүтээл тавигдаж байгаа нь түүний бүтээлийн 10 орчим хувь юм.

Моне шинээр будалтын техникийг нээж, үүгээр урлагийн өөрчилсөн гэж шүүмжлагч  Вальдемар Янушчак (Waldemar Januszczak)  хэлж байна. “Моне хувьсгалч. Түүний бүтээлд жинхэнэ галзуурал гарч будаг түрхэлт бүр нь өмнөхөөсөө өөр байлаа. Тэр үед хэн ч урлагийг хувиргахаар оролдоогүй. Тэрээр байгалийн зураг бүтээх бүх техникийн өөрчилсөн” гэж Янушчак ярив.

Сануулахад, энэ жилийн нэгдүгээр сард Польшийн цагдаагийнхан Олькуш хотын нэг хүнийг баривчилсан ба түүний гэрээс Монегийн «Plage de Pourville»  нэртэй зургийг олсон байлаа. Хулгайч нар Познань хотын Үндэсний музейгээс зургийг 2000 онд хулгайлсан байжээ. Тэд зургийг хуулбар зургаар солиод эх зургийг авсан учир хэзээ хулгайлагдсаныг нь ч тогтоох аргагүй байв.


Дээрэмчид Ницце хотын музейгээс нэг сая еврогоор үнэлэгдсэн дөрвөн зургийг 2007 онд хулгайлахад Монегийн « Дьеппын  ойролцоох цохио» (1897),  Альфред Сислейн «Улиангарт гудамж» (1890), мөн Фламандын XVI зууны зураач Ян Брейгелийн хоёр зураг орсон байв.

Шинжээчид 2008 онд Германы Wallraf-Richartz музейн Монегийн «Порт-Виллезийн ойролцоох Сена мөрний эрэг» гэдэг зураг хуурамч хуулбар байсныг тогтоосон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж