Орос-Белоруссийн харилцаа мухардалд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Орос-Белоруссийн харилцаа мухардалд оржээ

Орос-Белорусийн харилцаа мухардалд орон өмнөх шигээ байж чадахгүй боллоо гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албаны хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ.

Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын удирдлагыг муулж, хоёр орны харилцаанд сэв суулгаад Оросын эсрэг сэдвийн замаар сонгуульд сурталчилгаа хийж байна хэмээн Тимакова мэдэгдэв. Белорусийн ерөнхийлөгчийн сонгууль 2010 оны арванхоёрдугаар сарын 19-нд явагдана.

“Бусад орнуудын ерөнхийлөгч нар ОХУ-ын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Түүний тоонд бүсийн удирдлагын огцролт ба томилолт орно” гэж Тимакова хэлжээ.  Аравдугаар сарын 1-нд Александр Лукашенко хэвлэлийн бага хурал дээр Москвагийн мэр Юрий Лужковыг огцруулсанд нь дургүй байгаагаа хэлсэн юм.

Гэсэн ч хоёр орны улс төрийн холбоо бүхий л төвшинд үргэлжилнэ гэж Тимакова онцолж байна. Өмнө нь өөрийн видео блогдоо Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Лукашенког шүүмжилсэн байлаа. Тэрээр Оросын эсрэг үг хэлээ сонгуульд ашиглаж байна хэмээн Лукашенког буруутгасан юм. Мөн тэрээр Оросоос Белорусьт үзүүлж байгаа эдийн засгийн тусламжийг сануулаад Лукашенко Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр амласнаа биелүүлээгүй гэж бичсэн байлаа.

Аравдугаар сарын 1-нд хэвлэлийн бага хурал дээр  “Шамиев, Рахимов, Илюмжинов, Лужков нарыг унагасан баг" өөрийнх нь эсрэг байна гэж Белорусийн ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж