Ирак нефтийн нөөцөө үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ирак нефтийн нөөцөө үнэлэв

 
Фото ©AFP    

Иракийн нефтийн батлагдсан нөөц 143,1 тэрбум баррель байна. Ийм мэдэгдлийг тус орны Нефтийн аж үйлдвэрийн сайд Хусейн аль-Шахристани хийлээ гэж AFP мэдээлжээ.

Энэ үзүүлэлтээр Ирак өмнөхийн адил Саудын Араб ба Ираны дараа дэлхийн гурав дахь орон болж байна. Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОРЕС) Иракийн нефтийн нөөцийг 115 тэрбум баррель гэж үнэлсэн байлаа.

Сайд аль-Шахристанийн хэлснээр, нефтийн нөөцийн 71 хувь тус улсын өмнөд нутагт, 20 хувь нь Хойд нутагт, есөн хувь нь төвд байгаа гэнэ. Нефтийн экспорт Иракийн төсвийн 95 хувийг бүрдүүлдэг.

Иракийн олборлолт хоногийн 2,4 сая баррель хүрч байна. Олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жилд нефтийн зарим орд газрыг гадаадынхны дунд дуудлага худалдаа явуулсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж