Чавес лордын фермүүдийг хураах болов

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Чавес лордын фермүүдийг хураах болов


Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес  Agroflora компанийн газар нутаг, фермүүд, үхэр сүргийг "нэн хурдан" нийгэмчлэхийг шаардсан тухай MercoPress мэдээлэв. Дээрх компаниудыг Compania Inglesa CA хянадаг ба тэр нь өөрийн ээлжид Vestey Group-д захирагдана. Vestey Group-ийг Британийн бизнесмен лорд Вестийн гэр бүл эзэмшдэг аж. Группийн жилийн эргэлт нь 770 сая ам.доллар болдог.

Agroflora компани 120 мянган толгой үхэр сүрэгтэй бөгөөд 300 мянган га талбайтай. Лорд Вестийн эзэмшлийн дөрвөн фермыг Чавес 2005 онд нийгэмчилсэн ба түүнийг хөдөө аж ахуйн шинэчлэлийн хүрээн хөрөнгийн шударга хувиарлалт хийхээр авсан гэж байв. Чавес зөвхөн 2009 онд хагас сая га газрыг хураан шинэ эзэдтэй болгосон байв.

Сүүлийн жилүүдэд үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй гээд гадаадын нефть, цемент, металл боловсруулах мөн эмийн олон үйлдвэрийг Чавес хураан авч нийгэмчилсэн байлаа.

Vestey Group 1897 онд байгуулагдсан ба мах, сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн ногоо, сахрын нишингийн талбайтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж