“4:11” уулзалт сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

“4:11” уулзалт сэргэлээ

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг “4:11” уулзалтаараа сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Зуны саруудад завсарласан энэ  уулзалтыг аравдугаар сараас эхлэн хийж байхаар болжээ. Уг уулзалтыг энэ сарын 7-ны пүрэв гаригийн 11:00 цагт Ардчилсан намын төв байранд хийх гэж байна. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Ардчилан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Б.Нармандах, Ардчилан залуучуудын холбооны тэргүүн Б.Болор нар оролцох аж.

Ардчилсан намаас зуны саруудад “Анхан шатаа сонсох аян”-ы хүрээнд дөрвөн бүсийн чуулга уулзалт зохион байгуулсан юм.  Одоогийн байдлаар Архангай, Завхан, Өмнөговь аймагт уулзалт зохион байгуулаад байна. Зүүн бүсийн чуулга уулзалтыг энэ сарын 16-нд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. 

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж