Герман Дэлхийн I дайны төлбөрөө өгч дуусав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Герман Дэлхийн I дайны төлбөрөө өгч дуусав


"Баруун фронтод онцын өөрчлөлтгүй" киноны кадраас, 1930 он

Герман Дэлхийн I дайны нөхөн төлбөрөө төлж дуусгалаа. Хамгийн сүүлчийн транш болох 70 сая еврог аравдугаар сарын 3-нд Герман нийлсэн өдрөөр шилжүүлсэн байна.

Дэлхийн I дайны үр дүнд Версалийн энхийн гэрээ байгуулагдаж, дайны төлбөрт 269 тэрбум алтан марок буюу 100 мянган тонн алттай тэнцэхээр хөрөнгө авахаар болсон ба 1920-иод онд төлбөрийн хэмжээг хоёр удаа бууруулсан ба дараа нь Гитлер засгийн эрхэнд гадаад төлбөр өгөхөө больсон байв.

Дайны төлбөрийг Лондоны гэрээгээр 1953 онд сэргээсэн ба төлбөрийн хэсгийг төлүүлэхгүй болсон байлаа. Гэрээний дагуу тэр хэсгийг хоёр Герман нийлсний дараа авах нөхцөлтэй байсан юм. Герман нийлсний дараа засаг 1990 онд 239,4 сая марокийн 20 жилийн зээл авч дайны төлбөрөө өгч эхэлжээ.

Версалийн гэрээгээр Орос дайны нөхвөр авах байсан ч Москва түүний оронд Орос дахь Германы өмчийг нийгэмчлэн авахаар төлбөрөөс 1922 онд татгалзжээ. Олон түүхчид дайны асар их төлбөр Германаас авах болсон нь Дэлхийн II дайн шалтгаан болсон гэдэг. Доромжлол амссан гэх олон хүмүүс үндэсний үзлийг дээгүүр тавьсан Гитлерийн намд бөөнөөр орж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж