
Chevron ба Occidental Petrolium тус улсад нефть, байгалийн хийн орд газруудыг эзэмших таван жилийн лицензээ сунгасангүй. Мөн Австралийн Woodside Petroleum ба Абу-Дабигийн Liwa Energy компаниуд ч тэнд ажиллахгүй болж байна. Харин Hess (АНУ), Medco Energi (Индонези), Oil India (Энэтхэг) ба Sonatrach (Алжир) компаниуд лицензээ сунгуулсан байна.
Ливийн зах зээлд Chevron ба Occidental Petrolium 2005 онд орж ирсэн гадаадын анхны компаниуд байсан ба тэнд ажиллахаа больж байгаа нь хайгуулаар шинэ нөөц илрээгүйтэй холбоотой байж болох юм.
Үүний зэрэгцээ Reuters тэмдэглэснээр гадаадын бизнесийнхэн тус улсын удирдлагын зүгээс олон тооны саад бэрхшээлтэй тулгарч байгаа гэнэ. Үүнээс гадна лиценз сунгахад ихээхэн мөнгө шаарддаг ба тэнд ажиллахаар шийдсэн компаниуд төрд нь 130 сая гаруй доллар төлжээ.